Захиалгын журам

БИДМОНГОЛ КАРГО – ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ

1.1 Энэхүү журам нь БИДМОНГОЛ ИНТЕРНЭШНЛ ХХК (цаашид БИДМОНГОЛ КАРГО гэх)-ийн захиалгат худалдааны үйлчилгээ болон түүнтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2 БИДМОНГОЛ КАРГО нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг онлайн болон уламжлалт дэлгүүр, нийлүүлэгчээс хэрэглэгчийн сонгосон барааг худалдан авч, тээвэрлэн Монгол Улсад нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

1.3 Энэхүү журмын хэрэгжилтэд БИДМОНГОЛ КАРГО болон хэрэглэгч хамтран хяналт тавина.


ХОЁР. ЗАХИАЛГА

2.1 БИДМОНГОЛ КАРГО нь зөвхөн АНУ-д байрлах онлайн болон уламжлалт дэлгүүр, нийлүүлэгчээс хэрэглэгчийн сонгосон барааг зуучлан авчирна.

2.2 Захиалга нь www.bidmongol.mn цахим системээр хийгдэх бөгөөд худалдан авалт, төлбөр төлөлт, тээвэрлэлт, бараа хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэхүү системээр удирдагдана.

2.3 Хэрэглэгч захиалга илгээснээс хойш ажлын 1 өдрийн дотор захиалгын үнийг тооцоолно.

2.4 Хэрэглэгч үнийн тооцоог зөвшөөрч, урьдчилгаа төлбөр хийснээс хойш ажлын 2 хоногийн дотор барааг худалдан авна.


ГУРАВ. ҮНЭ

3.1 Захиалгын үнийг БИДМОНГОЛ КАРГО-ийн мэргэжилтэн тооцож, хэрэглэгч системээрээ баталгаажуулна.

3.2 Үнийн тооцоонд дараах зардлууд багтана. Монголд ирсний дараах жингээс хамаарч тээврийн зардал өөрчлөгдөж болно.

  • АНУ-д:

    • Барааны үнэ

    • Хаягдлын хураамж (BestBuy, Apple Store гэх мэт)

    • АНУ-ын татвар (мужаас хамаарна)

    • АНУ доторх хүргэлтийн төлбөр

  • Монголд:

    • АНУ-аас Монгол хүртэлх тээврийн зардал (агаарын болон чингэлэг тээврийн тариф)

    • Монгол Улсын гаалийн татвар

    • Үйлчилгээний хөлс

3.3 Хэрэглэгч системээр дамжуулан үнийн тооцоог дэлгэрэнгүй харах боломжтой.


ДӨРӨВ. ТӨЛБӨР

4.1 Хэрэглэгч нийт үнийн 70%-ийг урьдчилан төлснөөр захиалга баталгаажна. Үлдэгдэл төлбөрийг бараагаа хүлээн авах үед төлнө.

4.2 Үнийн дүнг USD-ээр тооцож, тухайн өдрийн валютын ханшаар төгрөгт шилжүүлнэ.

4.3 Төлбөрийг бэлнээр, дансаар болон цахим төлбөрийн хэрэгслээр хийх боломжтой.


ТАВ. ТЭЭВЭРЛЭЛТ, БАРАА ОЛГОЛТ

5.1 Тээвэрлэлт нь:

  1. АНУ доторх хүргэлт

  2. АНУ-аас Монгол хүртэлх тээвэр гэсэн хоёр үе шаттай.

5.2 Монголд хүргэлт нь агаарын болон чингэлэг тээврээр хийгдэнэ.

5.5 Бараа АНУ дахь агуулахад ирж, Монгол руу ачигдсанаас хойш:

  • Агаарын тээвэр – 10–14 хоног

  • Чингэлэг тээвэр – 2 сар орчим хугацаанд хүрнэ.

5.6 Олон улсын ачаалал болон урьдчилан тооцоогүй саатлаас шалтгаалан хугацаа уртсах боломжтой. Энэ нь БИДМОНГОЛ КАРГО-оос хамаараагүй нөхцөлд хариуцлага хүлээхгүй.

5.7 Хэрэглэгч барааг хүлээн авахдаа сайтар шалгаж, гарын үсэг зурж баталгаажуулна. Хүлээн авсны дараа гарсан гэмтэлд компани хариуцлага хүлээхгүй.


ЗУРГАА. ХҮРГЭЛТ

6.1 Хэрэглэгчийн хүсэлтээр нийслэл болон орон нутагт хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.

6.2 Хүргэлтийн үнэ нь захиалга хийх үед нэмэгдэн тооцогдоно.

6.3 Улаанбаатарт бүсчилсэн тарифаар хүргэнэ.

6.5 Орон нутгийн хүргэлтийг тээврийн компаниудаар гүйцэтгэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг урьдчилан төлсөн байх шаардлагатай.


ДОЛОО. БАРАА БУЦААЛТ

7.1 АНУ дахь нийлүүлэгчийн Return policy-ийн дагуу бараа буцаана. Буцаах хүсэлт нь тухайн хугацаанд багтсан байх ёстой.

7.2 Буцаах зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

7.3 Буцаагдсан бараанд зарцуулсан үйлчилгээний хөлс, тээврийн зардал буцаагдахгүй. Үлдэгдэл дүнг нийлүүлэгч буцаан шилжүүлсний дараа хэрэглэгчид олгоно.


НАЙМ. ХОРИГЛОХ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА

8.1 Дараах барааг тээвэрлэхийг хориглоно:

  • Зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт болон шатамхай бодис

  • Хортон ургамал, амьтан

  • Хар тамхи, мансууруулах бодис

  • Хуульд заагаагүй тохиолдолд мөнгөн тэмдэгт

  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн

  • Садар самуун сурталчилсан материал

  • Хууль тогтоомжоор хориглосон бусад бараа

8.2 Тусгай зөвшөөрөл шаардагдах барааг зөвхөн хэрэглэгч нь лицензтэй бол захиална.


ЕС. ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛ

9.1 Онлайн дэлгүүрийн бүх төрлийн хямдралтай худалдаанд хамрагдах боломжтой.

9.2 Купон, урамшууллыг тухайн дэлгүүрийн журмын дагуу ашиглана.


АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1 Хэрэглэгчийн сонгосон бараа нь АНУ-ын нийлүүлэгчийн бүтээгдэхүүн тул чанар, найдвартайд БИДМОНГОЛ КАРГО хариуцлага хүлээхгүй.

10.3 Өнгө, размер буруу байх зэрэг тохиолдолд компани хариуцахгүй. Харин огт өөр бараа ирсэн бол хариуцна.

10.4 Дамжин өнгөрөх үеийн саатал, даатгагдаагүй барааны гэмтэлд компани хариуцлагагүй.

10.6 Хэрэглэгч бараагаа Монгол Даатгал компаниар дамжуулан даатгуулж болно.


АРАВНЭГ. БУСАД

11.1 Захиалсан бараа дууссан бол хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэглэгч өөр бараагаар солих эсвэл буцаах боломжтой.

11.3 Хэрэв бараа тодорхой хугацааны дараа бэлэн болох бол хэрэглэгчийн шийдвэрээр худалдан авалтыг үргэлжлүүлнэ.