Асуулт & Хариулт

 

1. Бидмонгол карго ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? 

  • АНУ-аас хүссэн бүх төрлийн бараа, автомашин, тоног төхөөрөмжийн худалдан авалт, зуучлал, тээвэрлэлтийг хийж, хэрэглэгчийн гар дээр хүргэнэ.

  • АНУ-ын зах зээлд шинээр нэвтэрсэн дэвшилтэт техник, технологийн бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй импортлон худалдаална.


2. Захиалга зөвхөн сайтаар өгдөг үү?

Тийм. Та bidmongol.mn сайтаар дамжуулан захиалга өгөх ёстой.
???? Хэрэв танд бэрхшээл гарвал манай "Тусламж" хэсгээс эсвэл онлайн оператороос заавар авна.


3. Захиалга өгөхийн тулд бүртгүүлэх хэрэгтэй юу?

Тийм. Та сайт дээр гишүүнээр бүртгүүлсний дараа захиалга хийх боломжтой.


4. Бараа хэрхэн сонгох вэ?

  • Барааны тодорхойлолт, танилцуулгыг сайтар унш.

  • Зөвхөн зурагт найдахгүй байхыг зөвлөе. Өнгө, загвар нь бодит байдлаас ялгаатай байх тохиолдол элбэг.

  • Манай операторуудаас зөвлөгөө авч болно.


5. Захиалгын үнэ хэрхэн тооцогддог вэ?

АНУ-д:

  • Барааны үнэ

  • Хаягдлын хураамж (зарим дэлгүүрт байдаг)

  • АНУ-ын татвар (мужаас хамаарна)

  • Дотоод хүргэлтийн төлбөр

Монголд:

  • АНУ-аас Монгол хүртэлх тээвэрлэлтийн зардал

  • Монголын гаалийн татвар

  • Үйлчилгээний хөлс

Та захиалгын дэлгэрэнгүй үнийн задаргааг сайтаасаа харах боломжтой.


6. Бараа хэдий хугацаанд ирдэг вэ?

  • Агаарын тээвэр: 14–21 хоног

  • Чингэлэг тээвэр: 45–60 хоног


7. Нэг захиалсан бараа цуварч ирэх үү?

Тийм. Нийлүүлэгчийн байршлаас шалтгаалан бараа тусдаа хүргэгдэх тохиолдол гардаг.


8. Захиалгаа цуцалж болох уу?

Болно. Гэхдээ нөхцөлөөс хамаарна:

  • АНУ-д худалдан авалт хийгдээгүй бол төлбөрийг бүтнээр буцаана.

  • Худалдан авалт хийгдсэн ч Монгол руу тээвэрлэгдээгүй бол дэлгүүрийн буцаалтын дүрмээр шийдвэрлэнэ.

  • Монголд ирсэн бараа буцаахдаа мөн дэлгүүрийн "Return policy"-г мөрдөнө.


9. Автомашины бичиг баримтыг яаж авах вэ?

Автомашин ачиж экспортолсны дараа Title бичиг баримт Монгол дахь салбарт ирнэ. Та үлдэгдэл төлбөрөө төлсний дараа бичиг баримтаа авна.


10. Автомашины гаалийн бүрдүүлэлтийг хэн хийх вэ?

  • Ихэнхдээ захиалагч өөрөө хийдэг.

  • Хүсвэл БидМонгол Карго таны өмнөөс хийж өгнө.


11. Өөрөө бараа худалдаж аваад АНУ дахь агуулах руу хүргүүлж болох уу?

Ердийн нөхцөлд боломжгүй. Зөвхөн томоохон байгууллагуудтай гэрээний үндсэн дээр ажиллах боломжтой.


12. Их хэмжээний бараа, тоног төхөөрөмж захиалж болох уу?

Тийм. Манай АНУ дахь салбар томоохон хэмжээний бараа, тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлтийг бүрэн зохион байгуулна.


Утас: 7737-7777
Имэйл: info@bidmongol.mn
Вэбсайт: www.bidmongol.mn