
Уриа: “Сонгоод захиал”
Эрхэм зорилго:
Хэрэглэгчиддээ Америк стандартын шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг цаг алдалгүй хэрэглэх, эзэмших боломжийг олгох.
Алсын хараа:
Монголчуудын хэрэглээний сэтгэлгээ, үйлчилгээний соёлыг шинэ түвшинд хүргэсэн, салбартаа тэргүүлэгч компани байх.
Үнэт зүйлс:
-
Хэрэглэгч, харилцагчдаа дээдлэх
-
Үйлчилгээний жишиг стандартыг мөрдөх
-
Манлайлагч, бүтээлч, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх
-
Шударга зарчмыг баримтлах
Манай үйлчилгээ
Манай компани нь АНУ–Монгол улсын хооронд худалдаа, тээвэр, ложистикийн цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ салбартаа анхдагчдын нэг юм.
-
Захиалгын үйлчилгээ: АНУ-ын бүх мужийн онлайн болон офлайн дэлгүүрүүдээс хэрэглэгчийн хүссэн барааг судалгаа, худалдан авалт, тээвэр, хүргэлт хүртэл бүх шатанд хариуцна.
-
Агаарын тээвэр: Сан Франциско, Чикаго, Нью-Йорк, Денвер, Сиатл, Лос-Анжелес зэрэг хотуудаас Монгол руу сардаа дунджаар 900+ удаагийн илгээмж, 2.8–3.5 тонн ачаа тээвэрлэдэг.
-
Далайгаар тээвэрлэх үйлчилгээ: Автомашин, сэлбэг хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг том оврын ачааг чингэлгээр тээвэрлэж, худалдан авалт, хадгалалт, гаалийн бүрдүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгчид хүргэх хүртэл хариуцна.
-
Шинэлэг бүтээгдэхүүн, технологи: АНУ-ын зах зээлд шинээр гарч буй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хамгийн боломжийн үнээр хүргэнэ.
-
Орон нутгийн үйлчилгээ: Орхон аймаг, Эрдэнэт хотод салбар төвтэй, цаашид орон даяар өргөжүүлэн ажиллаж байна.
Бидний түүх
-
2008 он: АНУ-ын Калифорни мужид “Бид Монгол Карго” байгуулагдаж, эхэндээ Сан Франциско орчмын монголчуудад карго үйлчилгээ үзүүлж, америк иргэдэд монголын гар урлал, хивс, бэлэг дурсгал санал болгож эхэлсэн.
-
2009 он: Албан ёсны агуулах, оффис нээн, Монгол руу агаарын болон чингэлэг тээврээр автомашин, бараа материал тээвэрлэх үйлчилгээг өргөжүүлсэн.
-
2010 он: Монголд “Бид Монгол Интернэшнл” ХХК болон карго байгуулж, bidmongol.mn онлайн захиалгын системийг ашиглалтад оруулсан.
-
2011 он: Онлайн захиалгын системээ шинэчилж, Эрдэнэт хотод салбар нээн, хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг санал болгож эхэлсэн.
Ирээдүйн зорилт (2024–2026)
-
Хэрэглэгчидтэй шууд харилцах төв байгуулах
-
Тээвэрлэлтийн явцыг ил тод, шуурхай мэдээлдэг технологи нэвтрүүлэх
-
Хөдөө орон нутагт захиалгын төвүүд нээж, хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлэх
-
Шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг цаг алдалгүй Монголд нэвтрүүлэх
-
Монгол Даатгалтай хамтран, карго үйлчилгээний даатгалын системийг бүрэн хэрэгжүүлэх
Хамтын ажиллагаа
Хэрэв та АНУ-тай холбоотой бизнес эрхэлдэг эсвэл эрхлэхээр төлөвлөж байгаа бол бид таны:
-
Худалдааны зуучлагч
-
Найдвартай тээвэрлэгч
-
АНУ дахь төлөөлөгч тань байхдаа баяртай байна.
Манай баг таны ачаа барааг зориулалтын агуулахад хадгалж, экспортын бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт, даатгалыг мэргэжлийн түвшинд хийж, найдвартай хүргэнэ.
Холбоо барих
Утас: 7737-7777
И-мэйл: info@bidmongol.mn
Вэб: www.bidmongol.mn
