
|
АНУ-ын Санфранциско-Улаанбаатар агаарын газрын илгээлтийн импортын үйлчилгээ |
Австрали-Улаанбаатар агаарын газрын илгээлтийн импортын үйлчилгээ |
| Улаанбаатар-АНУ-ын Санфранциско агаарын илгээлтийн экспортын үйлчилгээ |
Улаанбаатар-Австрали агаарын илгээлтийн экспортын үйлчилгээ |
|
Экспорт Импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ Хүргэлтийн үйлчилгээ Бараа захиалгын үйлчилгээ |
+ |

Ханган нийлүүлэлт
Бид Монголд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудыг дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээр хангаж байна.
Дотоодын ханган нийлүүлэлт: Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүний харьцуулсан үнийн судалгааг гарган, сонгогдсон захиалгын худалдан авалт, тээвэрлэлтийг бүрэн хариуцан, үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд олон улсын стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Олон улсын захиалга: Хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнэ, боломжийн нөхцөлтэй нийлүүлэх зорилгоор АНУ болон дэлхийн бусад орнуудын нийлүүлэгчдийн дунд судалгаа явуулан танилцуулж, худалдан авалт, хадгалалт, агаарын болон газрын тээвэрлэлтийг бүрэн хариуцан гүйцэтгэнэ. Ялангуяа АНУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнүүдийг бид өөрсдийн АНУ дах салбар болон тогтмол явагдаж буй ачаа тээврийн сүлжээгээрээ дамжуулан татдаг тул нэмэлт зардал болон нийлүүлэлтийн хугацааны хувьд давуу талтай байдаг.
Бид Монголын уул уурхай, бизнесийн салбарт тэргүүлэгч компаниудад дараах төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэн үйлчилж байна.
- Барилгын материал
- Нарийн мэргэжлийн болон энгийн багаж хэрэгсэл
- Гэрэлтүүлгийн хэрэгсэл
- Автомашин, түүний сэлбэг
- Уул уурхайн тоног төхөөрөмж, эд анги
- Хөдөлмөр аюулгүйн хэрэгсэл
- Цахилгааны тоног төхөөрөмж
- Электрон бараа
- Оффис хэрэглээний бүтээгдэхүүнүүд
- Ахуйн болон цэвэрлэгээний материал
- Бусад
Худалдаа
Дэлхийн зах зээлд шинээр нэвтэрч буй дэвшилтэт шинэ технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй импортлон, монголын хэрэглэгчиддээ хүргэж байна.
Сайн санааны тусламж
АНУ-д суралцаж, амьдардаг Монголчуудтайгаа хамтран сайн үйлсийн аяныг өрнүүлэн Монгол дахь ахмад настан, хүүхдийн асрамжийн төвүүдэд зориулан хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл зэрэг хандивын зүйлсийг цуглуулан Монголруу үнэ төлбөргүйгээр тээвэрлэн ажиллаж байна.
